top of page

Асерка де

Frame 26.png

SPIRIT OF GOBI - КОНТЕМПОРАРИ УРЛАГ БА ЭЛЕКТРОНИК ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ 

2022 ОНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Spirit of Gobi - Контемпорари Урлаг ба Электроник Хөгжмийн Фестиваль 3 дахь жилдээ “Уяхан Замбуу Тивийн Нар” аг дор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан Суварга байгалийн үзэсгэлэнт цогцолборыг зохион байгуулна.  

 

Зээ, уяхан замбуу тивийн наран нь

Энэхэн бүх дэлхий даяхнаараа

Мөхдөлгүй мандсаар байдаг л мэдэх зээ, та мину зээ

Уяхан замбуу тивийн наран

 

Төслийн конпт нь ГЭРЭЛ, ЭНЕРГИ, ЦАГ ХУГАЦАА зэрэг сэтгэлгээний өргөн хүрээг хамарсан ухагдахууныг нээн гаргах хүрээнд уран бүтээлчдэд зориулж хамтран ажиллах юм.

 

Гариг, дэлхий, ертөнцийн гэдэг ухагдахууныг илэрхийлсэн гайхалтай уртын дуу нь олон зуун жилийн өмнө анх Монголын говь тал хээрийн харагдах уудам газар нутгаас үүсэн бий болсон түүхтэй мөнхүү утга агуулгаараа SPIRIT of GOBI той холбоотой амьдралын онцлог.

 

ГЭРЭЛ, ЭНЕРГИ, ЦАГ ХУГАЦАА зэрэг ухагдахуунтай холбогдож буй оюуны хувьсал өөрчлөлтийн бүтээлч сэтгэлгээний орон зайн урлагаар нээн засах концептийн үндсэн агуулга хөтөлбөрүүд багтана.

 

Контемпорари урлагийн бүхий л элемтэнтээр ажиллаж буй уран бүтээлчид болон сэтгэлгээний орон зайн урлагаар өөрийгөө нээн харуулах хүсэлтэй бүтээлч сэтгэгчдийг нэгдэн хамтран ажиллахыг хүсэж байна. 

Ерөнхий куратор: Ё.Далх-Очир

КОНТЕМПОРАРИ УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Шалгаруулалтын төрлүүд:

  • ХЭЛБЭР, ХӨДӨЛГӨӨН, ОРОН ЗАЙН БҮТЭЭЛ 

(Холимог техник, баримал, газар орон зайн урлаг, паблик арт, архитектур, бүтцийн дизайн)

  • ДУУ АВИА, ҮЙЛДЛИЙН УРЛАГ 

(Перформанс, дуу авиа, контемпорари бүжиг)

  • МЕДИА АРТ

( Видео, гэрлийн суурилуулалт, дижитал арт)

 

гүйлгээний төрлүүдээс гадна сэтгэлгээний орон зайн урлагийн бүтээлээр оролцож уран бүтээлчид болон шинжлэх ухаан, дижитал технологийн үйл ажиллагаа явуулах хөтөлбөрийг бүтээгч сэтгэгчдийг өөрийн болгох, концептоороо нээлттэй сонгоод оролцохыг урьж байна. 

 

Сонгосон биетийн бүтээгдхүүн, концепцийн бүтээгдхүүний олгогдох дүнгийн дундаж дүн 1 сая төгрөг болно.

 

Шалгаруулалтад дараах материал info@spiritofgobi.com хаягаар, и-мэйлийн Subject “Contemporary Artist 2022_Овог Нэр” форматаар бичиж илгээнэ үү.  

  • Овог нэр

  • CV, товч танилцуулга

  • Бүтээл/концептын санаа нэр, тайлбар текст

  • Бүтээл/концептын зураг, хуучинз 

  • Холбоо барих утас, и-мэйл хаяг

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022.05.01

 

DJ, ЭЛЕКТРОНИК ХӨГЖМИЙН УРАН БҮТЭЭЛЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Шалгаруулалтад дараах мэдээлэл info@spiritofgobi.com хаягаар, и-мэйлийн Subject “Electronic Music 2022_Овог Нэр” форматаар бичнэ үү.  

  • Овог нэр

  • Артист нэр

  • Товч танилцуулга

  • DJ сэт/бүтээлийг сонсох линк

  • Холбоо барих утас, и-мэйл хаяг

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022.05.01

bottom of page