top of page



"SPIRIT OF GOBI" - 2022:
УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАР
Spirit of Gobi - Контемпорари Урлаг ба Электроник Хөгжмийн Фестиваль 3 дахь жилдээ “Уяхан Замбуу Тивийн Нар” агуулгын дор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан Суварга байгалийн үзэсгэлэнт цогцолборт 8-р сарын 04-07 хооронд зохиогдох гэж байна. Та бүхэн их говийн өргөн уудам нутгийн, нар саран дор бодит ертөнцөөс түр амсхийж, Монголын контемпорари бүтээлчдийн нүд мэлмий нээх гайхамшигт төсөөллийн ертөнцөөр аялан, Монголын болоод олон улсын авьяслаг DJ болон уран бүтээлчдийн эрч хүч, хэмнэлийг хамтдаа мэдрэхтун
"Гараг, дэлхий, ертөнцийн амьдрал гэдэг ухагдахууныг илэрхийлсэн гайхалтай уртын дуу нь олон зуун жилийн өмнө анх монголын говь тал хээрийн өргөн уудам газар нутгаас үүсэн бий болсон түүхтэй. Мөнхүү утга агуулгаараа SPIRIT OF GOBI-той холбогдож байгаагаараа онцлог юм.
ГЭРЭЛ, ЭНЕРГИ, ЦАГ ОРОН ЗАЙН зэрэг ухагдахуунтай хэрхэн холбогдож буй оюуны хувьсал өөрчлөлт бүтээлч мөн чанарыг сэтгэлгээний орон зайн урлагаар нээн үзүүлэхэд энэхүү концептийн үндсэн агуулга хөтөлбөрүүд багтана."

Ё. ДАЛХ-ОЧИР
Фестивалийн арт куратор
bottom of page