top of page

HEADLINER  DJs


Энэ жилийн SPIRIT OF GOBI 2022 фестивалд бид Герман улсын Берлин хотод төвтэй электроник хөгжмийн “Giegling Label”- тэй хамтран та бүхний сонорыг мялаах гэж буйгаа онцлон тэмдэглэе. Хуучны зүүн Германы жижигхэн байрнаас гараагаа эхлүүлсэн залуу уран бүтээлчид удалгүй Giegling нэрт клуб болон өргөжиж, удалгүй электроник хөгжмийн лэйбл болсон түүхтэй. Тус лэйбл нь хаус, техно урсгалд төдийлөн сонсогдоод байдаггүй зөөлөн хэмнэл бүхий уран бүтээлүүдийг гаргадаг нь тэдний нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй.  "Giegling Label" - ийн тухай дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

ABOUT GIEGLING

KONSTANTIN
 

Константин нь  "Giegling Label"-ийн үүсгэн байгуулагч бөгөөд голчлон техно урсгалаар тоглодог ДЖ/Продюссер юм. Тэрээр  Европын андерграунд электроник хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа хэдийнээ олсон уран бүтээлч  бөгөөд түүний тоглож байсан газруудаас дурдвал DC-10 (IBIZA), Berghain (Berlin),  Rex Club (Paris) зэрэг Европын томоохон андерграунд электроник хөгжмийн клубүүд багтана

pngkey_edited.png

LEAFAR LEGOV

Леафар Легов нь "Giegling Label"-ийн гишүүн ДЖ/Артист юм. Мөн тэрээр "Giegling Label"-ийн гишүүн, үүсгэн байгуулагч Константинтай  нийлэн "Kettenkarussell" нэрээр downtempo house урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Леафар Леговийн уран бүтээлүүдэд ambient, old school хип хоп хөгжмийн бөмбөрийн sample, зэрэг электроник хөгжимд нийтлэг бус, сонин содон дугаралтууд шингэсэн байдаг. 

pngkey_edited.png

MANOMAN

Manoman нь томоохон фестивалууд зохион байгуулагддаг электроник хөгжмийн төв болсон Амстердам хотод өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг олсон артист юм. Тэрээр Амстердам хотын электроник хөгжмийн хөгжилд олон жил хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд Amsterdam Dance Event, Loveland, Costa del Soul зэрэг фестивалд тоглож өөрийн миксинг чадвар, сэтээрээ ялгарсан чадварлаг  ДЖ/Артист юм.

pngkey_edited.png

LOCAL LINEUP

bottom of page