top of page

Acerca de

Frame 26.png

SPIRIT OF GOBI - КОНТЕМПОРАРИ УРЛАГ БА ЭЛЕКТРОНИК ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ 

2022 ОНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Spirit of Gobi - Контемпорари Урлаг ба Электроник Хөгжмийн Фестиваль 3 дахь жилдээ “Уяхан Замбуу Тивийн Нар” агуулгын дор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан Суварга байгалийн үзэсгэлэнт цогцолборт зохион байгуулагдана.  

 

Зээ, уяхан замбуу тивийн наран нь

Энэхэн бүх дэлхий даяхнаараа

Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Уяхан замбуу тивийн наран

 

Төслийн концепт нь ГЭРЭЛ, ЭНЕРГИ, ЦАГ ХУГАЦАА зэрэг сэтгэлгээний өргөн хүрээг хамарсан ухагдахдахууныг нээн гаргах боломжийг уран бүтээлчдэд олгож хамтран ажиллах юм.

 

Гариг, дэлхий, ертөнцийн амьдрал гэдэг ухагдахууныг илэрхийлсэн гайхалтай уртын дуу нь олон зуун жилийн өмнө анх Монголын говь тал хээрийн өргөн уудам газар нутгаас үүсэн бий болсон түүхтэй мөнхүү утга агуулгаараа SPIRIT of GOBI той холбогдож байгаагаараа онцлог.

 

ГЭРЭЛ, ЭНЕРГИ, ЦАГ ХУГАЦАА зэрэг ухагдахуунтай холбогдож буй оюуны хувьсал өөрчлөлт бүтээлч мөн чанарыг сэтгэлгээний орон зайн урлагаар нээн үзүүлэхэд энэхүү концептийн үндсэн агуулга хөтөлбөрүүд багтана.

 

Контемпорари урлагийн бүхий л элемтентээр ажиллаж буй уран бүтээлчид болон сэтгэлгээний орон зайн урлагаар өөрийгөө нээн харуулах хүсэлтэй бүтээлч сэтгэгчдийг нэгдэн хамтран ажиллахыг хүсэж байна. 

Ерөнхий куратор: Ё.Далх-Очир

КОНТЕМПОРАРИ УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Шалгаруулалтын төрлүүд:

  • ХЭЛБЭР, ХӨДӨЛГӨӨН, ОРОН ЗАЙН БҮТЭЭЛ 

(Холимог техник, баримал, газар орон зайн урлаг, паблик арт, архитектур, бүтэц хэлбэрийн дизайн)

  • ДУУ АВИА, ҮЙЛДЛИЙН УРЛАГ 

(Перформанс, дуу авиа, контемпорари бүжиг)

  • МЕДИА АРТ

(Видео, гэрлийн инсталляц, дижитал арт)

 

Дээрхи төрлүүдээс гадна сэтгэлгээний орон зайн урлагийн бүтээлээр оролцох уран бүтээлчид болон шинжлэх ухаан, дижитал технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүтээлч сэтгэгчдийг өөрийн хөтөлбөр, концептоороо нээлттэй шалгаруулалтад оролцохыг урьж байна. 

 

Сонгодсон бүтээл, концепцийн биелэлтэд санхүүжилт олгогдох ба санхүүжилтийн дундаж дүн 1 сая төгрөг болно.

 

Шалгаруулалтад дараах материалыг info@spiritofgobi.com хаягаар, и-мэйлийн Subject “Contemporary Artist 2022_Овог Нэр” форматаар бичиж илгээнэ үү.  

  • Овог нэр

  • CV, товч танилцуулга

  • Бүтээл/концептын санаа нэр, тайлбар текст

  • Бүтээл/концептын зураг, эскиз 

  • Холбоо барих утас, и-мэйл хаяг

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022.05.01

 

DJ, ЭЛЕКТРОНИК ХӨГЖМИЙН УРАН БҮТЭЭЛЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Шалгаруулалтад дараах мэдээллийг info@spiritofgobi.com хаягаар, и-мэйлийн Subject “Electronic Music 2022_Овог Нэр” форматаар бичиж илгээнэ үү.  

  • Овог нэр

  • Артист нэр

  • Товч танилцуулга

  • DJ сэт/бүтээлийг сонсох линк

  • Холбоо барих утас, и-мэйл хаяг

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022.05.01

bottom of page